Агуу хүмүүс хээр талын уулын оргил байх нь ховор, харин тэд уулс уулсын дундах оргилууд нь байдаг юм.
Т.У.Хиггинион

Мэдээ

Боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

2022-12-28

Тригтек ХХК нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Геологи, Уул Уурхайн Сургууль (ГУУС)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр буюу 12 сарын 26-ны өдөр байгуулснаа дуулгахад бидэнд тун таатай байна.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь геологи, уул уурхайн салбарын дэвшилтэт програм хангамжийг сургалтад нэвтрүүлэхэд оршино. Сургалтын орчинд нэвтрүүлэх мэргэжлийн програм хангамж нь геологи, уул уурхай, газрын тос болон геотехникийн инженерчлэлийн чиглэлүүдийг хамарна.

news1.png

Мөн геологи, уул уурхайн салбарын инженерүүдийн практик ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, хурдацтай өөрчлөгдөж буй салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэн ажиллана. Түүнчлэн бид хамтарсан судалгааны ажлын үр дүнгээр олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх, шинэ залуу геологичдоо судалгааны чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.