Зоримог оролдлого бол амжлтын тэн хагас нь юм.
Данийн мэргэн үг

Мэдээ

Энэ онд 28.7 сая тонн нүүрс экспортлохоос 13 сая тонныг гаргажээ

2021-12-16

Манай улс 2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Үүнээс оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мянган тонн нүүрс экспортолсон нь 54.4 хувийн биелэлттэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.

Харин 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс дээрх хугацаанд 1,256.7 мян.тонныг экспортолжээ.

Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна.

Коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт багасжээ.