Амжилтанд хүрье гэвэл эхлээд тэмцэгч бай.
Роберт Шуман

Мэдээ

“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж $75 саяын нэмэлт санхүүжилт баталсныг TRQ зарлалаа

2021-11-06

Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт нааштай үр дүн гарсан талаар Туркойз Хилл Ресурс компани мэдэгдэж, "Оюу толгой" компанийн ТУЗ гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтээс тодорхой хэсэг болох 75 сая ам.долларыг баталсныг зарлалаа

Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын дунд хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ хэмээн үзэж байна.

Уг төслийг дуусгахад 1.2 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд энэхүү санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай бөгөөд нааштай шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар Туркойз Хилл Ресурс мэдэгдэлдээ дурджээ.