Чухамдаа энгийн жижиг ажлыг ч төгс хийж чадах тууштай хүн л хүнд зүйлийг хялбархан хийх чадвартай байдаг.
Фридрих Шиллер

Мэдээ

Олон улсад танигдсан групп компанитай эхлүүлсэн хамтын ажиллагаа

2023-01-12

Бид ХБНГУ-ын "TUV NORD" групп компанийн инженерчлэлийн хэсгийг хариуцсан "DMT" групптэй ажиллах цар хүрээгээ тэлж хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Герман улсад төвтэй "DMT" групп нь инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 14 компаниудаас бүрдэх бөгөөд олон улсад 30 салбартай, 150 гаруй төслүүдийг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, 280 жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч групп компани юм. 

Үйл ажиллагааны голлох чиглэл нь геотехник, хаягдлын далангийн мониторинг болон уул уурхай юм. Геотехникийн инженерчлэл нь Монгол улсад хөгжлийн хувьд харьцангуй шинэ салбарт тооцогдох бөгөөд холбогдох зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх, мэргэжлийн зөв чиг хандлагыг түгээх зорилгоор Тригтек ХХК нь олон улсын туршлага бүхий байгууллагатай хамтарч ажиллах боллоо.