Бэлээс харахад том, оргилоос харахад жижиг.
Гилберт Кийт Честертон

Мэдээ

Хүлэмжийн хийн ялгаруулалтгүйгээр уурхайн хаягдал усыг цэвэршүүлж, сарнимал метал баяжуулах шинэ технологи нэвтрүүлнэ

2023-04-19

Тригтек ХХК болон "Tersa Earth Innovation (Tersa)" нь 3-р сарын 6-ны Даваа гарагт, Тригтекийн үйл ажиллагаа явуулж буй Төв Ази, Өмнөд Солонгос, БНХАУ болон Монгол дахь уул уурхайн салбарт "Tersa"-ын технологиудыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

"Tersa"-ын гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Доктор Викрамадитя Г. Ядав дурдахдаа: “Tersa”-ын хүлэмжийн хийн ялгаруулалтгүйгээр уурхайн хаягдал усыг цэвэршүүлж, сарнимал метал баяжуулах шинэ бөгөөд цогц шийдлийг таниулах ажилд Тригтектэй хамтран ажиллах гэж байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Тригтек компанийн төлөөлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Г. Цолмон нь санамж бичигт гарын үсэг зурахдаа "Tersa"-ын патент бүхий технологийг нэвтрүүлэх хамтын ажиллагааныхаа хүрээнд бизнесийн харилцаа үүсгэх, харилцан ойлголцолд хүрэх боломжтой хэмээн үзэж буй тухайгаа онцолсон.

TRIGTEQ-TERSA_Group.jpg

АНУ-д патентын эрх эзэмшигч, “Tersa” нь уул уурхайн салбарт эрс шинэчлэл хийн, байгальд ээлтэй тогтвортой үйл ажиллагааны загварыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Канадын бизнес, аж үйлдвэрийн салбарыг дэмжигч Канад-Евразийн Худалдааны танхим (CECC, хуучнаар CERBA)-аас Торонто хотноо жил бүр зохион байгуулдаг “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт”-ын үеэр талууд тус санамж бичигт гарын үсэг зурсан юм.

TRIGTEQ-TERSA-standup.jpg