Чухамдаа энгийн жижиг ажлыг ч төгс хийж чадах тууштай хүн л хүнд зүйлийг хялбархан хийх чадвартай байдаг.
Фридрих Шиллер

RockMapper

RockMapper нь далд уурхайн ханын зураглал, баримтжуулалтыг цаас ашиглалгүй хийдэг дэлхийн хамгийн анхны програм хангамж юм.

IPad Pro төхөөрөмжний сканерийг ашиглан ханын зургийн 3D цэгэн дүрслэлийг гаргадаг мөн IOS үйлдлийн системд суурилдаг. Ханын зургийг авах, тайлал хийгээд эдгээр мэдээллээ тайлан болгож боловсруулж гаргадаг. 

Өөрөөр хэлбэл гэрэл зурган дээр image processing буюу зургийн тайлал, сорьцлолт зураглалын нарийн тэмдэглэгээнүүдийг хийдэг. Мөн боловсруулж гаргасан датаг  нь геологи, нөөцийн 3D загварчлалын програмд оруулж хүдрийн биетийн бодит хэлбэр хэмжээг гаргах бөгөөд геотехникийн эрсдлийг бууруулах, хүдрийн гарцыг сайжруулах зэрэг чухал шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргахад ашигладаг.

RockMapper-аар ханыг сканнердаж 3D цэгэн биет  үүсгэдэг. Газарзүйн холболт хийхдээ маркшейдерын урьдчилж хэмжсэн хатуу цэгийг .csv файл болон бэлтгээд програмдаа суулгадаг. Өмнө нь гар аргаар цаас ашиглан хийдэг байсан шат дамжлага ихтэй, цагийн хоцрогдолтой боловсруулалтаас болж үүсдэг үр дүнгийн зөрүүг RockMapper-ыг ашиглан засах боломжтой.  Эдгээр давуу тал нь цаг хугацааг хэмнэж зардлыг бууруулах үнэ цэнэтэй байдаг.

Албан ёсны вэбсайт: www.rockmapper.net

Үнийн санал авах