Шунган давхих морь хурдалж яваад бүдэрдэг, шогшиж яваа тэмээчин хүрэх газраа хүрдэг.
Саади

Minerva intelligence

Minerva intelligence нь ашигт малтмалын ордын нээлт, металлургийн судалгааг оновчтой болгож, хиймэл оюун ухааны технологийг геологийн загварчлал, мэдээллийн эрэл хайгуул, орчин үеийн бусад технологитой уялдуулсан бодит байдалтай хослуулдаг.

Minerva intelligence компани нь Канада-н Ванкувер хотод төв оффистой ба олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Анх 1989  онд хиймэл оюун ухаанд сууридсан санааг олсон бөгөөд 2017 оноос хойш эрчимтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна 

Уг компани нь ашигт малтмалын хайгуул, уул уурхайн үйл ажиллагаанд зориулагдсан TERRA хэмээх хиймэл оюун ухааны платформоор хангадаг. Minerva intelligence нь ашигт малтмалын ордын нээлт, металлургийн судалгааг оновчтой болгож, хиймэл оюун ухааны технологийг геологийн загварчлал, мэдээллийн эрэл хайгуул, орчин үеийн бусад технологитой уялдуулсан бодит байдалтай хослуулдаг. Мөн GAIA хэмээх байгаль орчны эрсдлийн үнэлгээг хийх хиймэл оюун ухаанд суурилсан платформтой. 

Эдгээр нь орчин цагийн дэвшилтэт технологи болж таны цаг хугацаа хөрөнгө зэргийг хэмнэх томоохон технологи юм. 2021 оны AXORA-с зохион байгуулсан дэлхийн хамгийн их зардал хэмнэсэн технологийн тэмцээнд амжиллтай оролцож тэргүүн байраар шалгарсан. 

https://minervaintelligence.com/ хаягаар орж бүтээгдэхүүний  илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой. 

Үнийн санал авах