Чухамдаа энгийн жижиг ажлыг ч төгс хийж чадах тууштай хүн л хүнд зүйлийг хялбархан хийх чадвартай байдаг.
Фридрих Шиллер

Бидний тухай

Тригтек компани нь 2013 онд Америкийн Нэгдсэн Улсад 100% Монгол эзэмшигчидтэйгээр бүртгэгдсэн. 2015 оноос Монгол Улсад албан ёсоор байгуулагдаж, 2021 оны намраас Хятад дахь салбараа нээсэн. Бид олон улсад уул уурхайн хөгжилөөр тэргүүлэгч Канад, Австрали, АНУ, Бразил улсуудын бүтээгдэхүүн болон програмын шийдлүүдийг Монгол төдийгүй Төв Азид төлөөлөн ажиллаж байна.

Бид геологи, уул уурхайн инженерчлэлийн зөвлөгөөний үйлчилгээгээр мэргэшсэн хамт олон бөгөөд бүтээгдэхүүн, програм хангамж нийлүүлэлт, програм хангамжийн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

Зорилтууд 

  • Дэлхийд үнэлэгдэх мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, нэгтгэх 
  • Салбарын өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцож хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх 

Нийгмийн хариуцлага

  • Монголын Геологи-Хайгуул 2019 чуулга уулзалтын нийгмийн хариуцлагын хэсгийг санхүүжүүлж хамтран зохион байгуулсан
  • “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг гадаад донортой болоход туслалцаа үзүүлж ажилласны сацуу тусламжийн бараа, материал хандивласан.
  • Их сургууль, судалгааны байгууллагуудыг дэмжиж ажилладаг 
  • Бид оюутан, залууст дадлагажиж, мэргэшихэд нь туслалцаа үзүүлэхдээ үргэлж нээлттэй байдаг.  Одоогийн байдлаар геологийн чиглэлийн 22 оюутан, бусад чиглэлийн 4 оюутныг цагийн ажилтнаар ажилд авч, дадлагажуулснаас геологийн 6, хэл шинжлэл 2, олон улсын худалдааны чиглэлийн 1 дадлагажигчийг үндсэн ажилтнаар ажилд аваад байна.  

Чухал ололт амжилтууд

2018

Монголын үйлдвэрлэлийн геологчидын холбоонд гишүүнээр элссэн.

PLUS minerals, 4D GEO, De pyramid компаниудын хамтарсан төсөл дээр менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн

2019

Эрдэнэт – ЧХЧБ чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн

Хайгуул, уул уурхайн салбарын аттестатчилсан стандартчилсан загвар (CRMs) үйлдвэрлэдэг Австрали компанитай түншлэл байгуулж албан ёсоор борлуулж эхэлсэн.

Америкийн геологийн зурган мэдээллийн боловсруулалтын платформ болох IMAGO-гийн Ази дахь албан ёсны төлөөлөгч болсон

2020

Minerva

Бразил улсын уурхайн оновчлол, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Mining Math компанитай хамтран ажиллаж эхэлсэн

2021

Австралийн далд уурхайн ханын зураглал баримтжуулалт хийдэг RockMapper програмыг нэвтрүүлж Ази дахь албан ёсны төлөөлөгч болсон 

OREAS-н Аттестатчлагдсан Стандарт Загвар Материал-г Хятад, Солонгос улсад нийлүүлж эхэлсэн

Хятад улсын Шаньдун мужид салбар компаниа байгуулсан.

Манай баг

Хамтран ажилладаг харилцагч компаниуд