Үүрэг хариуцлага хүнийг зүдрээх нь түүнийг мөн гайхамшигт хүргэх боломжтой болгодог.
Г. Л. Менкен

Үйлчилгээ

Чанарын баталгаа, чанарын хяналт (QA/QC)

Хайгуул, олборлолтын ажилд чанарын баталгаа, чанарын хяналт (QA/QC)-ын сайн туршлагыг нэвтрүүлснээр тус чиглэлийн компаниуд дараа дараагийн шатанд гарах зардлаа хэмнэх, шинжилгээний үр дүндээ итгэх итгэлээ нэмэгдүүлнэ.

Бид чанарын хяналтын хөтөлбөрийг тухайн төслийн нөхцөл, техникийн шаардлагын дагуу боловсруулж, хянахаас гадна, олон улсын журмын дагуу үр дүнг тайлагнах, хөндлөнгийн зөвлөх, шинжээчийн үүрэг гүйцэтгэж, төслийн үйл ажиллагааны журам (ҮАЖ) бэлтгэх, үнэлгээ дүгнэлт өгөх, төслийн үйл явцтай танилцаж, дүгнэлт, зөвлөмж гарган ажилладаг. 

Та бүхний хайгуул, ашиглалтын төсөлд чанарын баталгаа, чанарын хяналт (QA/QC)-ыг олон улсын түвшинд, орчин үеийн арга аргачлал, сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглан цогцоор нь явуулахад чиглэсэн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар бид хамтран ажиллах боломжтой.  

Үүнд, Seequent, OREAS зэрэг компаниудын сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн, технологи, програм хангамжуудыг ашиглан цогц шийдэл гаргаж болно.   

ЛАБОРАТОРИ

  • Лабораторийн аудит 
  • Laboratory audit 
  • Лабораторийн шинжилгээний үр дүнгийн нарийвчлал (accuracy), оновчлол (precision)-ыг хянах 
  • Шинжилгээний арга аргачлалыг тохируулах санал зөвлөмж өгөх 

ХЯНАЛТ

  • ЧХ-ын өгөгдөл боловсруулалт 
  • ЧХ-ын хөтөлбөр боловсруулалт 
  • Төслийн ЧХ-д үнэлгээ дүгнэлт өгөх, санал зөвлөмж боловсруулах 
  • Хайгуул болон ашиглалтын үйл ажиллагааны журам боловсруулах 
  • Өгөгдлийн сангийн менежмент, аудит 

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

  • Сорьц бэлтгэл, шинжилгээний арга аргачлалд дүгнэлт гаргаж, санал зөвлөмж боловсруулах 
  • ЧХ-ын дүгнэлт гаргаж JORC/NI 43-101 стандартын дагуу тайлан боловсруулалт 

СУРГАЛТ, СЕМИНАР

  • ЧБЧХ-ын танилцуулга 
  • ЧХ-ын өгөгдөл боловсруулалт 
  • ЧХ-ын нарийвчлал, оновчлол 

Үнийн санал авах