Шунган давхих морь хурдалж яваад бүдэрдэг, шогшиж яваа тэмээчин хүрэх газраа хүрдэг.
Саади

Үйлчилгээ

Геотехникийн зөвлөх үйлчилгээ

Бид хайгуулын талбай, орд болон уурхайд геотехникийн судалгааны цогц ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү ажлын хүрээнд геотехникийн бичиглэл, өгөгдлийн сангийн менежмент, RMR, MRMR системийг ашиглан уулын цулд үнэлгээ хийх, структурын хэв шинж тодорхойлох болон уулын цулын бат бэхийн шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлж, статистик дүн шинжилгээ хийнэ.   


Мөн эдгээр дээр үндэслэн дизайны параметр, уулын цулын структурын хэв шинжийг тодорхойлдог. Одоогоор Монгол орны алтны үндсэн орд, хайлуур жонш болон нүүрсний хэд хэдэн орд хайгуулын талбайд гидрогеологи геотехникийн зөвлөх үйлчилгээг амжилттай гүйцэтгээд байна.  

Зөвлөх үйлчилгээний төрөл:  

  • Уулын цулын шинж чанарыг тодорхойлох 
    • Геотехникийн өрөмдлөгийн ажлын төлөвлөлт 
    • Хээрийн ажлын хөтөлбөр төлөвлөлт, удирдлага, сургалт, мэдээлэл цуглуулах, боловсруулалт, тайлалт хийх 
    • Геотехникийн бичиглэл, ханын зураглал, болон 3 хэмжээст фотограметр ашиглан структурын мэдээлэл цуглуулах
    • Геотехникийн өгөгдлийн сангийн менежмент 
    • RMR, MRMR систем ашиглан уулын цулд үнэлгээ хийх
    • Уулын цулын структурын хэв шинжийг тодорхойлох
    • Уулын цулын бат бэхийн үзүүлэлтүүд түүнд хийгдэх статистик дүн шинжилгээ
    • Дээрхээс үндэслэн дизайны параметр тодорхойлох
    • Уулын цулын үнэлгээний 3 хэмжээст блок модель үүсгэх 
    • Тогтворжилт тооцох зүсэлтийн шугамууд тодорхойлох
  • Уурхай болон хаягдлын менежмент 
    • Структурын тайлалт 
    • Ордын гидрогеологийн нөхцөл, усны даралтын тооцооллыг тогтворжилтын тооцоололд нэгтгэх
    • Детерминистик болон эрсдэлийг тооцоолсон тогтворжилтыг зүсэлтийн шугамын дагуу эсвэл 3 хэмжээст програм хангамжид тулгуурлан гүйцэтгэх
    • Мониторингийн төлөвлөгөө боловсруулах 
    • Уурхайн геотехникийн инженерүүдэд зориулан геотехникийн мэдээлэл цуглуулах, тайлалт хийх сургалт зохион байгуулах 
    • Хаягдлын сан, хамгаалалтын далангийн менежмент
  • Талбайд үзлэг шалгалт хийх, уурхайн процесст геотехникийн үйл ажиллагааг уялдуулах 
    • Уурхайн бусад хэлтсийн үйл ажиллагаанд уялдсан процессийг боловсруулах, ажилбарыг автоматжуулах 
    • Уулын цулын шинж чанарыг тодорхойлох ажилбарыг автоматжуулах 
    • Тохирсон мониторингийн хөтөлбөрийг санал болгох
    • Үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, ХАБ орчинг сайжруулах
  • Сургалт
    • GeoStudio програмын анхан шат
    • Leapfrog Works програмын анхан шат
    • Геотехникийн инженерчлэлийн үндэс 
    • Налуугийн тогтворжилтын анализ 
    • Төгсгөлөг элементийн анализ 
    • Ил уурхайн налуу, овоолгын менежмент 
    • Струстурын тайлал 
    • Геотехникийн бичиглэл 

Үнийн санал авах